Пүрэв, 3 сар 28, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг

Алба ба амин хувийн ажил төрөл дээр ганц нэг хүнийг санамсаргүй гомдоочихсон тохиолдол үргэлж гардаг. Сүүлд сонсохноо өмнөөс нь гашуудаж бүр нулимс гоожмоор шоовдорлосон байхыг нь яана гээч. Хөөрхийдөө тэр муу ядарсан амьтан тухайн үед нь ядаж хэлчихгүй даанч яав даа.

-За за ёстой уучлаарай. Одоохон наад гомдлыг чинь...

-Үгүй ээ үгүй. Би дахиад хэзээ ч...ий ий...

 Байгаа үгүй нь мэдэгдэхгүй урвайсан, очиж очиж тэрэнд л дандаа шударга бус явдал тохиолдоод байгаа бол өрөвдөхөөсөө өмнө сайтар судалж үзээрэй. Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг. Тэд бүр төрөлхийн ухаан муутай, ямар нэгэн согог оёгтой, юу ч хийж чаддаггүйгээ үргэлж нууж явдаг. Тийм болохоор өөрөөс хамаарах мэдлэг мэргэжил, хариуцлага болгоноос сэм бултаж зугтаж явдгийг хамтрагчид нь анзаардаггүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, нийтийн бэлэг, шагнал түгээгдсэний дараа гэнэт гарч ирээд олон юм гоншигноод өрөвдүүлдэг муу аргатай.

Монголын өнөөгийн нээлттэй нийгэмд хаа очиж цагаандаа гарсан хэлмэгдэл, шударга бус хуваарилалт хийх үндэслэлгүй болсны ачаар л тунималуудын цаад мөн чанарыг мэдэж авлаа.

1 COMMENT

  1. Wow, marvelous weblog layout! How long have you ever been blogging for?

    you make blogging look easy. The whole look of your
    web site is excellent, let alone the content! You can see similar
    here sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ