Лхагва, 4 сар 17, 2024
4.1 C
Ulaanbaatar

Нийгмийнхээ өмнө нь зогсч, чирч явах ёстой сэтгүүлчид араас нь үглэж дуулаад явж болохгүй ээ

1400-гаад онд дэл­хийн хүмүүс болж өнгөрсөн үйл явдлуудыг багцалж гараар хуулан бичсэнээ нэгэндээ тараах болж, 1600-гаад онд Германд анхны хэвлэмэл сонин материал, дахиад хэдэн жилийн дараа Англи, Фран­цад албан ёсны хэвлэмэл мэдээл­лийн хуудсууд түгээгдэн, 1622 онд анхны долоо хоног тутмын сэтгүүл уншигчдын гар дээр очсон байдаг. Дэлхийн ийм өндөр түүхтэй сал­барын тоолол манайд эхэлсээр нэгэн зуун болох гэж байна. Түүхэн ойн босгон дээр ирсэн манай сэтгүүл зүй чиг мөр хэрхэн замнаж буй талаар зориуд бичих ёстой гэж санагдана. Сэтгүүлчийн хөдөл­мөрийг гүний уурхайчны ажилтай дүйцүүлэн жишдэг. Энэ нь тийм ч хэтийдсэн үнэлэлт биш. Хагас цэрэгжсэн нөхцөлд ажиллаж, хэрийн хүн  зүрхшээх нөхцөл бүхий газарт сэтгүүлчид л явдаг. Мэр­гэжлийн нь үүрэг, сонголт. "Юу болоод байгааг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч алга. Сэт­гүүлчид юу хийдэг байна аа" хэмээн шүүмжилж,  мэдээллийг цаг үргэлж хүсдэгээ илэрхийлдэг атлаа, нийт олонхи маань сэтгүүлчдийн хүний мууд дуртайг гайхаж, олж сонсохгүй юм алга гэж шогшрохоо "зэрэг­цүүл­дэг". Ихэнх тохиолдолд хү­мүүст таалагдахгүй байх гээд бай­даг хэцүүхэн мэргэжил. Гэхдээ өдөр тутмын хийж байгаа ажил нь бусад мэргэжлийнхийг бодвол хүний нүдэн дээр ил байдаг, сайн хийж чадвал өдөр бүр уран бүтээл туур­виж, үр хүүхдэдээ үлдээх өв бэлтгэж байдаг ашигтай ч гэмээр мэргэжил. Хамгийн гол нь нийг­мийн­хээ сайн сайханд үг, цэг бүрээ зориулдаг. Ер нь энэ мэргэжлийг сонгож авсан хүмүүс дур сонирх­лоороо, хүсэл мөрөөдлөөрөө шунан дурладаг учраас хэцүү бэрхийг нь үл огоорч зүтгэдэг билээ. 109 жилийн босгон дээрээ ирсэн салбарынхан маань хийж бүтээсэн, нийгмээ түүчээлж ирсэн олон сайхан үүх түүхээ бахархан бататгахын хамт, хам­гийн гол нь болохгүй байгаагаа дэлгэн ярьж, зөвлөлдөж, хэт алсаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрс­дий­гөө цэнэг­жүүлж, үйл хөдөл­мөрийнхөө зохимж­гүй үр тоосыг цэвэрлэх шаардлага байгааг ч илүү ухаарц­гаах хэрэгтэй байх аа.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бид бурууд нүд хурц байж, болохгүй байгааг хэл, гар чигч байж л мэдээлж, бичдэг хүмүүс л дээ. Гэхдээ яг өөрс­дийн­хөө ажлын дутагдлыг олж харах, хүлээхдээ жаахан маруухан. Эрүүл нийгмийг бий болгохын төлөө, нийгмийнхээ болохгүй бү­тэх­­гүй байгааг цэвэрлэх гэж тон­шуул шиг ажилладаг хүмүүс өөрс­дөө гэмтэж сэвтэх эрхгүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Мон­голын нийг­мийн тоншуулууд маань шуухинаа хүрчихжээ. Үүнийг бичигч ч сал­бар­таа байгаа алдаа­гаа нэгэн гишүү­ний хувьд зүй ёсоор хуваалцаж байна. Энэ салбарт хөл тавьсан он цагийг тооцвол ирэх онд хорин жил болж, тасралтгүй ажил­ласан жилээ тооцвол 15 жил болох гэж байгаа миний хувьд сэтгүүл зүйн сал­барынхны ханиад шуухи­наа нь миний ч, бидний ч алдаа гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.

Шилжиж өөрчлөгдсөөр буй өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсэг. Уг нь бурууг зөв рүү чиг­лүүлж, сайнд дагуулан түүчээлэхэд үүнээс илүү үр нөлөөтэй нь үнэн­дээ үгүй. Харамсалтай нь зарим нэг хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийгөө хамгаалах, хуяглах хэрэгсэл гэж үзээд удлаа. Ийм нөлөөгөөр, ийм хуяглалын үр үндсээс үй олон телевиз, сонин сэтгүүл мэндлэв. Бизнесийн хуу­лиар сайн бүтээгдэхүүн нийлүү­лэгч нь хөл дээрээ тогтоод, чадах­гүй нь алга болдог жамтай. Гэвч, зарим нэгэн хүмүүс өөр бизнесээс олсон мөнгөөрөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээ тэтгээд чирээд яваад байдаг. Зүйрлэж хэлбэл, өсөлтгүй, хөгжлийн гажигтай "мэдээл­лийн биетүүдээ" амь зогоох төдийд аваад яваад байдаг. Үр дүнд нь чадвар, чанарын тухайд ярих ч эрхгүй болсон. Сэтгүүлч болохоор мөрөөдөж байх үедээ МУИС-ийн сэтгүүлчийн анги хоёр жилд нэг удаа л элсэлт авдаг гэнэ гэж сон­соод гонсойдог байж билээ. Гэвч удалгүй жил бүр элсэлт авах болж, улмаар ганц МУИС биш эрээжил­тэл сэтгүүлчид бэлтгэх болсон билээ. Хэзээнээс сайн сэтгүүлч нүдний гэм байсан. Өнөө цагт редакциуд сайн сэтгүүлч гэж мө­рөө­дөх ч хэрэггүй, сэтгүүлч мэр­гэж­лээр төгссөн хүмүүсийг олж авах нь бараг зорилт болчихоод байна. Одоо сэтгүүлч мэргэжлээр төгссөн бүхэн ажилтай болж байна. Энд нэг сониноос гарвал тэнд нэг теле­ви­зэд очно. Ер нь сонинд байснаас телевизэд очвол олны танил болно гээд шинэхэн төгсөг­чид товлочихсон байдаг. Уг нь сургууль төгссөн бүхэн ажилтай болоод сайн л даа. Гэхдээ энэ зах зээлийн зарчмаараа бус хэн нэг­нийг хам­гаа­лах хаацайлах зэвсэг болж хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд олширсноор эрэлт нийлүү­лэл­тийн зарчим алдагдаж, сэтгүүлч­дийн чанар ярих нь хий дэвсэнтэй ижил болоод байгаа юм.

Японы хамгийн том мэдээллийн агентлаг болох "Kyodo news", АНУ-ын "CNN"  гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн газруудад ажилладаг сэтгүүлчид нь дандаа нас тогтсон, төлөвшиж тогтсон хүмүүс байх нь анзаарагддаг. Харин манайд эсрэгээрээ. Дандаа залуучууд. Ингэснээр омголон, алдамтгай, ойворгон гэмээр ааш зан манай сэтгүүл зүйг өнгөлж,  хөнгөн хямд харагдуулдгийг үүний төлөө санаашрагч бүхэн зөв­шөөр­нө биз ээ. Өөр нэг таагүй хандлага бол, сэтгүүлч хүн гэхээрээ хэн нэгнийг айлгаж, сүрдүүлж болох юм шиг нийтлэг эрүүл бус ойлголт манай салбарынханд бий болсон нь юм. Энэ нь шантаажлах замаар зүй зохисгүйг нэхэх, шаар­дах байд­лаар илэрдэг. Дэлхийн хэм­жээнд манай салбарынханд бай­даг гэм л дээ. Хамгийн гол нь үүнийгээ өөрчилж, эерүүлэх сэтгэл­гээтэй байх нь чухал.

Сэтгүүлчийн мэргэжил тун өвөр­мөц. Зарим мэргэжлийн хувьд тухайлснаа л сурч эзэмшихийг шаарддаг бол бид бүгдийг мэдэж байх хэрэгтэй болдог. Харамсалтай нь дээр дурдсан эрэлт нь ихэс­сэнээс шалгуурын асуудлыг ч ярих эрхгүй болсон цаг дор энэ байдал яах ч аргагүй хойно үлдээд байна. "Мэдэхгүй ч юмгүй, мэддэг ч юмгүй" гэж бид өөрсдөө хошигнон ярьж байгаа ч мэдэхгүй нь ихдээд ирэ­хээрээ энэ мэргэжлийнхээ үнэлэм­жийг унагаж, уншигч, үзэгчдэдээ гологдоод эхэлж байгаа юм. Саяхан "Интерпол"-оор эрэн сур­валжлагдаж байгаа гэх Г.Аятунгаа бүсгүйн хэвлэлийн бага хурал дээр маш олон сэтгүүлч цугларсан. Өрнөж буй үйл явдлаа дагадаг манай мэргэжлийнхний онцлог учраас тэр  нь ч зүй ёсных байлаа. Тэр хурал дээрээс сэтгүүлч гэсэн мэргэжлээ хүн загнадаг гэж ойлго­сон, өөрсдөө юм мэдэхгүйгээ нуухын оронд ил дэлгэн, дэлгэн хүн загнаж зааварладаг дүр төрх нийтлэгээр харагдаж байна лээ. Манай нэртэй сэтгүүлч С.Жамбал­дорж гуай нэгэнтээ "Сэтгүүлч хүн гэж сэтгэдэг хүн байх ёстой, гаанс­ны сэтгүүр шиг хүн байх ёстой бас сэтгэлтэй хүн байх ёстой. Энэ үгийн язгуураас л шууд тэгж хараг­дана шүү дээ" гэж хэлж байсан билээ. Гэвч өнөө цагт сэтгүүлч хүн сэтгэлгүй хүн байх ёстой юм шиг нийтлэг ойлголт бидэнд бий бол­чихоод байна. Хэн нэгэн хүнээс ярилцлага авч байхдаа дандаа ярилцагчаа, эсвэл өгүүлэгдэж бай­гаа тэр хүмүүсээ бодож байх ёстой байдаг. Олны танил, нийгмийн хүн боллоо гээд тэр хүмүүст хувийн амьдрал байхгүй юм шиг, хорвоо­гоос хальсан алдарт­нуудад үлдсэн үр хүүхэд, гэр бүл байхгүй юм шиг өнгийх эс өнгийхийн заагийг ялга­даг­гүй нь бас л бидний алдаа болоод байгаа. Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал. Сэтгэл зөв, хүнлэг байж гэмээнэ л сэтгүүлч гэж дуудуулах учиртай.

Сэтгүүл зүйн гал тогоонд орж ирээд анх анзаарсан нэг зүйл бол сэтгүүлч гэсэн дипломтой төгсдөг ч тэр алдар тээр дээр байдгийг анх мэдэрсэн явдал байсан сан. СУИС-ийн оюутнууд анх ардын жүжигчин байж байгаад гавьяат, жүжигчин, сайн дурын урын сайханч гэх мэтээр хэмжээгээ мэдэрсээр төгс­дөг гэдэг шиг диплом дээрээ сэт­гүүлч гэж бичүүлсэн ч сэтгүүлч гэж хэлүүлэх яагаа ч үгүй гэдгээ мэддэг байсан. Тухайн цагт Ш.Цэрэн­пил нарын цөөхөн хүмүү­сийг л сэтгүүлч гэж цоллодог байж билээ. Гэтэл удалгүй сургууль төгсөөд ирсэн хэн чиг ч сэтгүүлч тэр гэж телевизээр байн байн ярьсаар манай сал­барын­ханд байсан бичигдээгүй хууль ч алга болж дээ. Уг нь энэ салбарт ажиллаад хүлээн зөвшөө­рөгдсөн нь сэтгүүлч гэж нэрээ хэлэх эрхтэй болж, бусад нь сурвалжлагч л гэж даруухан хэлдэг байсан сан.

Сэтгүүлчдийн болохгүй бүтэх­гүй байгаа нь нийгэмд хэдийнэ яригдаад эхэлсэн нь нууц биш. Арга барсандаа арай сэхээрэлтэй хэсгийнхэн, бизнесийн салбарын­хан, зөв бодолтой улс төрийн хүрээнийхэн нь сэтгүүлчдийг ча­дав­хижуулж, чадваржуулах талаар ярилцах болж, зарим нь энэ сал­барт өөрсдөө хөрөнгө гаргаж орж ирэ­хээс аргагүй гэлцэх болсон дуул­дана. Аргаа барсан хүний ажил л даа. Гэхдээ сэтгүүлчид нийгмийнхээ урд нь байж, урагш нь чирч хөтөлж явах ёстой гэдгийг мэддэг учраас л тэгж байгаа байх. Гаднаас хүмүүс ингээд байхад дотор нь байгаа бид бахь байд­гаараа байна аа гээд гэдийгээд байж болохгүй ээ. Нэгэнт гажиг нийгмийн үр дагавар 100 жилийн ойгоо хийх гэж байгаа манай салбарт тусгалаа өгөөд байгаа учраас бид ч бас хичээх ёстой. Нэг үеэ бодвол сэтгүүлч эзэд нэмэгдэж, манай салбарт зөв урсгал орж ирсээр л байгаа.

Гэхдээ редакциуд өөрсдөө сэтгүүлчдээ чансаажуулж, чадвар­лаг болгох дээр анхаарч, хувь сэтгүүлчид бид ч боловсорч сэхээ­рэхээс аргагүй цаг болжээ. Хүн шүүмжлэхдээ сайн мөртлөө, шүүмж­лэлд дургүй нь сэтгүүлч бидний зан. Үе, үеийн сэтгүүлчдээс өөрсдөө бид болохгүй байна шүү гэж бичиж байсан нь цөөнгүй. Ойлгож авах нь ч байсан байх, үгүйсгэж дургүйцэх нь ч байсан байх. Энэ удаад ч бас тэгж хандах биз. Гэхдээ нийгмийнхээ өмнө нь зогсч, чирч явах ёстой бид араас нь үглэж дуулаад явж болохгүй ээ. Нийгмээ идээ бээрээс нь салгаж цэвэрлэх үүрэгтэй тоншуулууд бид нэгэнт хүрсэн шуухинаагаа хатгаа болохоос нь өмнө эдгээж аваад, үндсэн ажилдаа ормоор байна. 

4 COMMENTS

  1. Wow, superb weblog layout! How long have you ever been blogging for?
    you make running a blog glance easy. The entire glance of
    your site is wonderful, as well as the content!

    You can see similar: najlepszy sklep and here sklep internetowy

  2. You actually make it appear really easy with your presentation but I find this topic to be
    actually one thing which I think I might by no means understand.
    It seems too complex and extremely huge for me. I am taking a look forward on your subsequent submit, I'll attempt to get the grasp of it!
    I saw similar here: sklep online and also here: sklep
    online

  3. Good day! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm
    trying to get my blog to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains.

    If you know of any please share. Many thanks! You can read similar
    text here: Najlepszy sklep

  4. Hi! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I'm trying to get my website to rank for some targeted keywords but I'm not seeing very good gains.

    If you know of any please share. Appreciate
    it! I saw similar text here: GSA List

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ