Баасан, 4 сар 19, 2024
13.1 C
Ulaanbaatar

Ковид-19. Вакцины тухай товчхон №2

Манай улсад вакцинжуулалтад ашиглаж буй дараах 5 вакцин байна.

Яг тоон утгуудын хувьд хоорондоо зөрүүтэй мэдээллүүд байгаа ч албан ёсны судалгааны байгууллагуудаас гаргасан мэдээллүүдийг түүж үзлээ.

1. Pfizer / BioNTech: BNT162b2

Үр дүн: Эмнэлзүйн туршилтаар Pfizer-BioNTech вакцин нь халдвар авч байгаагүй хүмүүсийг дархлаажуулахад 95% үр дүнтэй COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлж байгааг тогтоосон. Гэхдээ практик хэрэглээнд тун хоорондын зай, тунгийн хэмжээ нь лабораторийн нөхцөлөөс өөр тул энэ үр дүн бага хувьтай байгаа юм байна. Хүндрэх эрсдэлээс 100% сэргийлнэ.

Тун: 2 тунг 21 хоногийн зайтай хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд 42 хоногийн дотор хийлгэж болно.

Нас: 16-с дээш насанд зөвшөөрөгдсөн. 12-15-с дээш насныханд 100% үр дүн үзүүлсэн. Гэхдээ 12-15 насныханд дархлаажуулалт хийх зөвшөөрөгдөөгүй байгаа.

Хадгалах хэм: -70оС хадгална

Бусад: байхгүй

2. Оксфорд / AstraZeneca: Vaxzevria AZD1222

Үр дүн: Эмнэлзүйн туршилтаар 2 тунг хийлгэснээс хойш 15 дахь өдөр COVID-19-ээс 76% үр дүнтэй урьдчилан сэргийлнэ, хүндрэлд орох эрсдэлээс 100% хамгаална гэж тодорхойлсон. Гэхдээ практик хэрэглээнд вакцинжуулалт хийх нь лабораторийн нөхцөлөөс өөр тул 68-82% үр дүнг үзүүлэх юм байна.

Тун: 2 тунг 28 хоногийн зайтай хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд 84 хоногийн дотор 2 дахь тунгаа хийлгэж болно.

Нас: 18-с дээш насанд зөвшөөрөгдсөн.

Хадгалах хэм: +2 оС +8оС хооронд хадгална

Бусад: Зарим вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд цус өтгөрөлт, хэвийн бус цус алдалтын талаар мэдээлэл гарах үед олон орон вакцинжуулалтад хэрэглэхээ түр зогсоосон. Үүний дараа дээрх эмгэг нь вакцин хийлгэсэн 100,000 хүн тутамд нэг илэрч болзошгүй гэж Европын Анагаах Ухааны Агентлаг мэдэгдсэн. Гэхдээ хэрэглээнээс гаргах асуудал хөндөгдөөгүй.

3. Sinopharm (Бээжин): BBIBP-CorV

Үр дүн: Эмнэлзүйн туршилтаар 2 тунг хийлгэснээс хойш 15 дахь өдөр COVID-19-ээс 79% үр дүнтэй урьдчилан сэргийлнэ. Хүндрэлд орох эрсдэлээс 100% хамгаална гэж тодорхойлсон.

Тун: 2 тунг 28 хоногийн зайтай хийлгэнэ.

Нас: 18-с 80 нас хооронд зөвшөөрөгдсөн.

Хадгалах хэм: +2 оС +8оС хооронд хадгална

Бусад: Энэ вакцин нь Бээжинд төвтэй төрийн өмчит Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV нэртэй вакцин байгаа. Вероселл гээд байгаа нь Синофарм компанийн Уханийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн гэх байгууллагатай хамтарсан вакцин бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Хятад гэсэн 2 улсад зөвшөөрөгдөн ашиглагдаж байгаа юм байна. Харин Синовак гээд үйлдвэр нь Хятад улсын хувийн өмчит компани бөгөөд Коронавак нэртэй вакцин үйлдвэрлэж Колумб, Мексик, Турк тэргүүтэй 24 улсаас зөвшөөрөл авсан. Ойролцоо имижтэй 3 тусдаа хөтөлбөр бөгөөд вакцин бүтээх суурь аргачлал, үйлдвэрлэгчийн нэр төсөөтэйгөөс нь болж хольж ойлгож магадгүй.

Товчхондоо бид Хятаддаа эхний 6-д ордог Синоформ улсын үйлдвэрийн BBIBP-CorV гэх албан ёсны нэртэй бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа байх нь.

4. Moderna: mRNA-1273

Үр дүн: 18-аас дээш насныханд COVID-19-ээс 94.5%, 65-аас дээш насныханд 86% үр дүнтэй урьдчилан сэргийлнэ. Хүндрэлд орох эрсдэлээс 100% хамгаална гэж тодорхойлсон.

Тун: Хоёр тунгаар тарьдаг боловч тунг 28 хоногийн зайтай хийдэг. Шаардлагатай тохиолдолд 42 хоногийн дотор хийлгэж болно.

Нас: 18-с дээш насныханд хэрэглэнэ. 6сараас 12 насныханд болон 12-17 насныханд гэсэн горимоор туршигдаж байгаа ч баталгаажсан зүйлгүй байна.

Хадгалах хэм: -20оC хэмд хадгална.

Бусад: байхгүй

5. Гамалея: Sputnik V

Үр дүн: COVID-19-ээс 91.4%, 65-аас дээш насныхан 86% үр дүнтэй урьдчилан сэргийлэгдэнэ. Хүндрэлд орох эрсдэлээс 100% хамгаална гэж тодорхойлсон.

Тун: Хоёр тунгаа 21 хоногийн зайтай хийдэг. Шаардлагатай тохиолдолд 3 сарын дотор 2 дахь тунгаа хийлгэж болно.

Нас: 18-с дээш насныханд хэрэглэнэ.

Хадгалах хэм: -18 оC -20оC хооронд хэмд хадгална.

Бусад: байхгүй

Эндээс юу гэж ойлгох ёстой вэ?  

Астракенекагаар жишээ нь авбал: Вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн 76 хувь нь Ковид-19 халдвар авсан ч юу ч мэдэхгүй, мэдрэхгүй, яахчгүй. Харин үлдсэн 24 хувьд нь Ковид-19 халдвар авахад өвчний шинж тэмдэг илрэх эрсдэл байгаа ч хүндрэлд орох эрсдэлээс 100 хувь хамгаалагдсан нь баталгаатай гэж ойлгож болно.

1 COMMENT

  1. Wow, awesome blog layout! How lengthy have you ever been running a blog
    for? you made blogging look easy. The full look of your site is wonderful, as neatly as the content!
    You can see similar here najlepszy sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ