Site icon POLITIC MONGOLIA

Ковид-19. Вакцины тухай товчхон №1

Вакцин вакцин вакцин л гээд байна. Манай улс /азаар биш!/ муугүй гадаад бодлоготой давуу талынхаа ачаар бусдаас хоцрохгүй дархлаажуулалт хийж эхэлсэн.

Дэлхий дээр Ковид-19 вирусийн эсрэг вакцин бүтээх нийт 111 хөтөлбөр хэрэгжиж байна.

Үүнээс:

* Хөгжүүлэлт нь зогссон 5 вакцин

* 1-р шатны туршилтад 31 вакцин

* 2-р шатны туршилтад 42 вакцин

* 3-р шатны туршилтад 33 вакцин

* Бүх шатны (3 үе шатны) туршилтаа дуусгасан ба дор хаяж 1 улсад албан ёсоор дархлаажуулалтад бүртгэгдсэн 14 вакцин, үүн дотроо ДЭМБ албан ёсоор бүртгэсэн 4 вакцин байгаа юм байна..

ДЭМБ-д бүртгэгдсэн 4 вакцин:

1. Pfizer / BioNTech: BNT162b2 (85 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс багтсан) = 1 тун нь 19.5$.

2. Жансен (Жонсон & Жонсон): Ad26.COV2.S (41 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс байхгүй) = 1 тун нь 10$.3. Оксфорд / AstraZeneca: Vaxzevria AZD1222 (93 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс багтсан) = 1 тун нь 2.15$-5.25$.

4. Энэтхэгийн Ийлдэс Судлалын Хүрээлэн: Covishield (40 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс байхгүй) = 1 тун нь 5.3$.

Мөн Бүх шатны туршилтаа дуусгасан, дор хаяж 1 улсад албан ёсоор бүртгэсэн 14 вакцинаас манай улс албан ёсоор бүртгэсэн 3 вакцин:.

1. Sinopharm (Бээжин): BBIBP-CorV (40 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс багтсан) – “ДЭМБ бүртгэх шийдвэрээ 2021 оны 05 сарын 05-нд гаргана" гэж ДЭМБ-ын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжтэй холбоотой ерөнхий захирлын туслах Мариангела Батиста Галвао Симао даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр хэлсэн. = 1 тун нь 60$.

2. Moderna: mRNA-1273 (40 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс багтсан) – “ДЭМБ 2021 оны 04 сарын сүүлээр эцсийн шийдвэрийг гаргана…" гэсэн мэдээлэлтэй байсан боловч одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй. = 1 тун нь 25$-37$.

3. Гамалея: Sputnik V – (65 улс албан ёсоор бүртгэсэн, энэ тоонд Монгол улс багтсан) – 2021 оны 4 сарын 23-ны ДЭМБ-ын мэдээнд “ДЭМБ бүх мэдээллийг бүрэн хүлээн авч, хяналт шалгалт хийсний дараа бүртгэнэ" гэсэн ба хугацаа тодорхойгүй байна. = 1 тун нь 10$.

Хамгийн баталгаатай гэгдэж буй дээрх вакцинуудаас:

* Хамгийн үнэтэй нь Хятадын Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV вакцин,

* Хамгийн хямдхан нь Энэтхэгийн Covishield болон Оксфордын их сургууль Англи, Шведын хамтарсан Астразенека ХК-тай хамтран бүтээсэн Vaxzevria вакцин байгаа юм байна.

Жич: Вакциныг ДЭМБ бүртгэж баталгаажуулсан нь дэлхийн хэмжээнд вакцинд тавигдах бүх шаардлагыг хангасан гэдгийг илтгэж байгаа боловч тухайн вакциныг яг албан ёсоор дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг улс орнууд өөрсдөө гаргадаг.

Exit mobile version