Баасан, 3 сар 29, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Онлайн хуралд оролцох үедээ камераар нүцгэн гарсан Канад улстөрч уучлалт гуйжээ

COVID-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээрээ зайнаас ажиллаж, цахим уулзалт хийх үеэр санаанд хөгтэй явдлууд олон тохиолдож байгаа юм.

Канадын Холбооны парламентын гишүүн, эрх баригч Либерал намын гишүүн Уилл Эмос Лхагва гаригт /2021.04.14/ болсон парламентын цахим хурлын үеэр камерын өмнө нүцгэн явж байгаа нь бичигджээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан байна. “Би өнөөдөр үнэхээр харамсалтай алдаа гаргалаа. Үүнээсээ үнэхээр ичиж байна. Гүйж орж ирээд хувцасаа солих гээд явж байсан юм. Харин энэ үеэр миний камер асчихсан байсныг мэдээгүй. Танхимын бүх гишүүд болон олон нийтээс уучлалт гуйж байна. Ийм зүйл дахин давтагдахгүй” хэмээн жиргэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ