Site icon POLITIC MONGOLIA

УИХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа. 

УИХ-ын Төрийн  байгуулалтын байнгын хороо эцэслэн батлах тогтоолын төслийг оруулж ирсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 71.6  хувиар хууль эцэслэн батлагдлаа.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг тусгаагүй зэрэг нийт зургаан заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ийн баталлаа.

Exit mobile version